Сирийн босогчид Хомс хотыг орхилоо

 Сирийн засгийн газрын цэргүүд 2011 оны хавар иргэний дайн эхэлснээс хойш анх удаа тус улсын төв хэсэгт орших Хомс хотыг бүрэн хяналтандаа авсан байна. Оросын цэргийнхний оролцоотойгоор босогчдыг нүүлгэн шилжүүлэх тохиролцоог хэрэгжүүлснээр Хомс хотод ганц ч зэвсэгт босогч, галт зэвсэг техник үлдээгүй гэж Талял мужийн захирагч Барази мэдэгдсэн байна.

Сирийн засгийн газар босогчдод хотыг чөлөөтэй орхин гарах боломжийг  олгожээ. Барази-гийн ярьснаар, босогчид болон тэдний гэр бүлийнхэн суусан сүүлчийн автобус Хомс хотыг орхин гарч сөрөг хүчний хяналтанд байгаа сүүлчийн район болох аль-Ваерыг чиглэн хөдөлсөн гэжээ.
Хомс хот хэдэн жилийн туршид бүслэлтэнд байсны дараа босогчдын гол хүч 2014 онд тус хотыг орхин гарч байсан юм.
Г.Думаа

+ There are no comments

Add yours