Friday, March 29 2024

ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурал нөгөөдөр болно

Монгол Улсын Засгийн газраас хүсэлт гаргасны дагуу ОУВС-гаас манай улсад гурван жилийн хугацаанд үргэлжлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 440 сая ам.долларын зээл авахаар яриа хэлцэл хийсэн билээ.

 “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг эцэслэн шийдэх ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн хурал нөгөөдөр буюу тавдугаар сарын 24-нд болно. Уг зээлд хамрагдсан улс эдийн засгийн болон бүтцийн алдаагаа засах бодлогын амлалт өгдөг.

Зээлийн хэрэгжилтийг нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөл тогтмол дүгнэн, дараа дараагийн шатны зээлийг олгох эсэхийг эцэслэн шийддэг аж. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдан зээл авснаар Монгол улс 2019 онд эдийн засгийн өсөлт 8.1 хувь, Валютын нөөц 2018 онд 2.770 тэрбум америк доллар, 2020 онд 3.838 тэрбум америк долларт хүрнэ хэмээн тооцоолж буй юм.

+ There are no comments

Add yours

You May Also Like: