“Эрдэнэт’ үйлдвэртэй холбоотой асуудалуудыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сангийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд “Цааш үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагагүй” гэж үзлээ.

“Эрдэнэт” хот нь анх 1974 онд уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллах боловсон хүчнүүд илгээлтээр очиж, улмаар тус үйлдвэрийг дагаж хот болон хөгжсөн түүхтэй бөгөөд Монгол Улсын гурав дахь том хот юм. Тус хотын хүн амын 50-аас дээш хувь нь “Эрдэнэт” үйлдвэрт шууд болон хамааралтай ажил хөдөлмөр эрхлэн, орлого олдог тул уг үйлдвэр хаагдсаны дараа хотын эдийн засаг, нийгмийн хувьд оршин тогтноход тун хүнд байдалд орно.

Үйлдвэр хаагдахын цагт Эрдэнэт хотын хүн амыг нийгэм, эдийн засгийн хүндрэлээс хамгаалах, экологийн доройтолд оруулахгүйн тулд хөгжлийн сан байгуулж, тус үйлдвэрийн орлогын зохих хэсгийг хуримтлуулах хэрэгтэй гэж тогтоолын төслийн үзэл баримтлалд дурджээ. Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхэлнэ.

Ү.Үнэн

+ There are no comments

Add yours