1.2 тэрбум америк долларын хөрөнгө оруулах санал тавьлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  ИБУИНВУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кэтрин Арнолд, Британийн “Ай Эм Пауэр” компанийн ерөнхий захирал Гордон Дики тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

“Ай Эм Пауэр” компани Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Цахилгаан станц барих хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Төсөл хэрэгжсэнээр өмнө болон  зүүн бүсийг найдвартай эрчим хүчээр хангана, орон нутагт ажлын байр бий болно зэрэг эерэг өөрчлөлт гарна гэж тооцоолсон байна.

Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулж  цахилгаан станц барих асуудлыг судалж танилцуулахыг Эрчим хүчний сайд П.Ганхүүд үүрэг болголоо.

+ There are no comments

Add yours