МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжамьян, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюунбаатар нарын хүмүүс оролцов.

Мэдээллийн үеэр МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар “Өнгөрсөн найман жилийн турш би баялгийн эх орон болгох асуудлыг ярьсаар ирсэн. Дипломын тухайд, С.Баярцогт бид 2-ын хэн нь илүү боловсролтой вэ гэдгийг олон нийт дүгнэнэ байх аа. О.Баасанхүү гишүүн бид хэд ойлголцсон. Намайг дэмжинэ гэж итгэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон нь гэнэтийн шийдвэр байсан. Надад болон МАХН-д энэ улсыг их өрнөөс гаргах, хөгжүүлэх төлөвлөгөө байна”  гэдгийг тэрээр онцлов.  Харин намын гишүүдийн зүгээс “С.Ганбаатар бол амьдралын их сургууль төгссөн хүн. Намын гишүүд лэмжигчид ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ялалтад хүргэхийн тулд шамдан ажиллана” гэдгийг тодотголоо.

Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.