Header Image

“Нээлттэй хаалга”-ны өдөрлөг болж байна

“Нээлттэй хаалга”-ны өдөрлөг болж байна

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Тус өдөрлөгийн хүрээнд ОӨУБЕГ-аас иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс гадна зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлэх юм.

Тодруулбал, шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгүүлэхэд бүрдүүлэх, зохиогчийн эрх, аж үйлдвэрийн өмчийн эрх, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн баримт бичгийн талаар мэдээлэл өгч, бичиг баримтаа бүрэн бүрдүүлж ирсэн тохиолдолд гэрчилгээг газар дээр нь олгож байна.

Харин Иргэний бүртгэлийн газраас гадаад паспортын сунгалт, шинээр олголт, шинээр төрсөн хүүхдийн төрсөний гэрчилгээг олгох зэрэг үйлчилгээг үзүүлэх аж.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.