Д.Энхзаяа нь тус намын дэд дарга төдийгүй намын УЗ-ын гишүүн аж. Тэрээр, МУИС-ийн БУФ, МУИС-ийн ОУХДС –ийн англи хэлний ангийг төгссөн. Биофизикч, англи хэлний орчуулагч мэргэжилтэй.

ШУА-ын Биофизикийн секторт, эрдэм шинжилгээний ажилтан, Монгол-Английн хамтарсан “Тэмүүжин Менч” ХХК-д орчуулагч, Биотехнологийн “Беоженомикс” ХХК-д менежер, ХБНГУ-д гэрээт орчуулагчаар ажиллаж байжээ. Одоогоор “МААЭУМТ” төслийн удирдагчаар ажилладаг юм байна.