Орон байрны хулгайн хэргийг шуурхай илрүүлжээ

Орон байрны хулгайн хэргийг шуурхай илрүүлжээ

 Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн гэр хороололд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр “Эргүүл-5” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулав.
Уг арга хэмжээний хүрээнд Дарь-Эх, Монел, Сэлбийн гудамжинд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгт 86 алба хаагч үүрэг гүйцэтгэж хулгайн хоёр гэмт хэргийг илрүүлж, 1200 тээврийн хэрэгслийг шалгажээ.

Тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбийн гудамжинд оршин суух иргэн О-гийн болон дөрөвдүгээр хороо нутаг дэвсгэр Цэргийн хотхонд оршин суух Н-ийн гэрээс эд зүйл хулгайлан авч явсан хэргийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлсэн байна.

Гэр хороололд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргийн ихэнх тохиолдол нь өдрийн цагаар буюу иргэдийг гэр орноо эзэнгүй орхисон үед гардаг. Иймд иргэдийг гэр, орон сууцаа эргэх, айл, хөршдөө захих, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн ерөнхий газар сэрэмжлүүллээ.

Ү.Үнэн

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.