МАХН-ын Бага чуулганаар дараагийн нэр дэвшигчээ сонгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн Н.Энхбаярыг Сонгуулийн Ерөнхий  хороо бүртгэж аваагүй билээ. Тиймээс МАХН-аас нэр дэвшүүлэх дараагийн хүний нэрийг СЕХ-д өргөн барихаар болсон байна. Хуулийн дагуу нэр дэвшигчийг намын хурлаар оруулж тодруулах ёстой. Иймээс МАХН Бага чуулганаа өнөөдөр 14.00 цагаас хуралдуулахаар болжээ. Тус намын хоёр дахь хувилбар нь хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл байгаа юм. Тэрбээр өчигдөр нэр дэвших хүсэлтээ намын удирдлагууддаа албан бичгээр хүргүүлжээ.

Ү.Үнэн

+ There are no comments

Add yours