Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон дахь Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын нутагт Монголдоо төдийгүй дэлхийд нэн ховор мазаалай баавгай амьдардаг. Мазаалай ичээндээ байхдаа төллөж, ичээнээс төлөө дагуулж гарч ирдэг бөгөөд энэ хавар ихэр бамбарууш дагуулсан баавгай байгаль хамгаалагчидтай таарсан байна.Өнөөдрийн байдлаар Алтайн өвөр говьд 20-40 мазаалай амьдарч байна мэргэжилтнүүдийн судалгаа байдаг.

Олон улсын “Баавгай” нийгэмлэг, Монголын ШУ-ны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, “Говийн их дархан цаазат газар”-ын “Говийн баавгай” судалгааны багууд хамтран “Шар усны баян бүрд”-д судалгааны ажлаа хийж байна. Судалгааны ажилтнууд, энэ сарын 7-ны өдөр нас бие гүйцсэн шармаахай (эр баавгай) шинээр барьж хүзүүвч зүүжээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.