Гурвалжингийн гүүрний урд гал гарч байна

Яг одоо “Гурвалжингийн гүүр”-нээс урагш байрлах объектэд их хэмжээний гал гарч байна. Иргэний өгсөн мэдээллээр “Энэ гал “NOTZ” ХХК-ийн орчмоос гарч байгаа бөгөөд хөөсөнцөрийн үйлдвэр эсвэл шатамгай шингэн, тосолгооны материал агуулж байсан бололтой өтгөн хар утаа гарч, ойр ойрхон тэсэрч байгаа дуу сонсогдож байна. Хашаан дотор нь байсан машинууд өртсөн байж болзошгүй” гэлээ.

Галын дуудлагыг Хан-Уул дүүргийн онцгой байдлын алба авч, 10 минутын өмнө галын зурвас руу явсан байна.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours