Сонгуулийн Ерөнхий хороо Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзжээ

Сонгуулийн Ерөнхий хороо Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзжээ

Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг бүртгэсэн байна. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг:

 1. Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу. Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй.
2. Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, ялтайд тооцох хугацаа дуусаагүй. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах аж.
3. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзэж бүртгэхээс татгалзсан байна” гэсэн  үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Цагаан хаданд тэг зогсолт хийнэ

Цагаан хаданд тэг зогсолт хийнэ

"Ногоон бүс"-ээр зарлагдаад байсан Өмнөговь аймагт халдварын 14 тохиолдол бүртгэгдээд байгааг тус аймгийн Онцгой комисс фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Ялангуяа Цагаан хад суурьшлийн бүсэд...