С.Ганбаатар МАХН-аас нэр дэвшинэ

МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаанд С.Ганбаатар хошуучилж буй талаар ойрын эх сурвалж өгүүлэв. Тус намын дарга Н.Энхбаярыг Сонгуулийн ерөнхий хорооноос бүртгэхгүй гэдгээ өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн. Шартай, хортой Н.Энхбаярын хувьд шадар цэргүүдээ өөртөө үнэнч ахмадуудаар өргөжүүлэн Сонгуулийн ерөнхий хорооны гадна цуглаан жагсаал бүр сүүлдээ суулт өлсөлөн хүртэл болгож “дайн дэгдээнэ” хэмээж байсан ч бодлоо өөрчилсөн бололтой.

Ойрын эх сурвалжийн өгүүлсэнээр өөрийнхөө оронд хэнийг дэвшүүлэх талаар Н.Энхбаярын тархи ажиллаж эхэлсэн байна.  Түүний хувьд С.Ганбаатар, Н.Оюунбаатар, С.Нарангэрэл гэсэн гурван сонголт байгаа гэнэ. Харин эдгээрээс алийг нь сонгох нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь түүнд уясан морьдоо уралдуулан өөртөө ашигтай хувилбар сонгоход одоо 48 цаг байгаа гэх. Харин нэгэнт шалгуур хангаж, сонголтод орсон гурван этээдийн хувьд Н.Энхбаярын таалалд нийцэх гэдэг маш чухал хугацаа хором хормоор хэмжигдэж байна.

С.Ганбаатарын хувьд намын гишүүдээс гадна нийт массын дунд Н.Энхбаярын оронд сонгогдох имиж гэдэг утгаар нь аль хэдийнэ хүлээгээд авсан учир нөгөө хоёроосоо магадлал өндөртэй нэгэн. Харин өчигдрөөс тархаж эхэлсэн гурван тэрбум төгрөгийн босго хэрэв үнэн бол энэ босгыг давах түүнд хэцүү. Тиймээс мөнгөнд цохиулахгүй л бол МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихэд түүнд асуудал байхгүй. Мөн сонгогч массын хувьд С.Ганбаатар танил имижтэй, бас ч гэж дэмжигч олонтой нэгэн. Ялангуяа саарал масс гэдэг ард иргэдийн хувьд түүний “ардын хүү” имиж Н.Энхбаяраас дутуугүй нэр хүндтэй гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Харин МАХН-ын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Оюунбаатарын хувьд төрийн албанд олон жил ажилласан, улс төрд хөөсөн карьер, бүр Монгол Улсын Шадар сайдаар хүртэл ажиллаж байснаар нь монголчууд андахгүй. Гэвч түүнд ард иргэд ам сайтай биш. Ёстой л саарал масс гэдэг шиг нэр хүнд нь саарал нэгэн. Үүн дээр нь өнгөрсөн хугацаанд өөртөө өгсөн “хүний эрхийн хуульч”  гэдэг нэр томьёо олон улсын төвшинд байдаггүй гэдгийг цахим орчноос мэдээлэл авдаг хэн бүхэн мэддэг болсон нь багагүй нөлөөлсөн гэж болно. манай улсад л байдаг атлаа олон улсын төвшинд байдаг нэршлээр өөрсдийгөө нэрлэдэг өмгөөлөгч Н.Ичинноров \иргэний хөдөлгөөний Нора\ гэх мэт цөөхөн этгээд хүний эрхийн хуульч гэгдэх болохоор аргагүй ч үгүй байх. Өмнөговиос гаралтай МАХН-аар овоглохоос өмнө багагүй масст шударга имижээр танил байсан Ц.Оюунбаатарын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулиар “санал зулгаах”-аас илүү намаас гарах сунгаанд ч тэргүүлэх эсэх нь бүрхэг гэдгийг хэлэх хүн олон байгааг дурдах юун.

С.Нарангэрэл хуульчийн хувьд масст нэр хүндтэй олны танил нэгэн. Гэвч тэрбээр улс төрч биш. МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн нэр хүндтэй, өндөр албан тушаалтай, сэтгэлтэй, сэтгэлгүй олон этгээдийн багш нэгэн. Түүний хувьд шат шатанд танил ихтэй нэгэн гэдэгтэй маргахын аргагүй ч Монгол Улсын Ерөнхийлөгчид тэнцэх эсэхэд олон нийт эргэлзэж буй. Ард түмэн сонголтоо хийдэг, тэд анхны сонгуулиар Л.Түдэв гуайг сонгоогүй… Учир нь иргэд, олон нийт улс төрчийг сонгодог…

Сэтгүүлч С.Саянаа

18Comments

Add yours
  1. 1
    ИХ ОЙТ

    НАРАНГЭРЭЛ ЭНЭ ХҮН ЧИНЬ ХАРИН ЭРДЭНЭЧУЛУУН , С.ГАНБААТАРЫГ БОДВОЛ СОНГОГДЧИХООР ХҮН ШҮҮ ДЭЭ . ЭНЭ ХҮН ГАРВАЛ ЦАХИАГЫН ХҮҮ , МИЕЭГИЙН ХҮҮ , ЦЭНДИЙН ХҮҮ СОРОНЗОНГЫН НӨХӨР ХЭН БИЛЭЭ НӨГӨӨ ШИНИЙН НЭГЭНД СОГТУУГААР ОЮУТАН ОХИН ДАЙРЧ АЛДАГ ДӨРӨВ БУДАА .

  2. 2
    Anonymous

    Шаравдоржоо яагаад дараад байгаан юм бол эд. Хиншүү билүү тэр бүтэхгүйээ

  3. 3
    о

    Шаравдоржоо яагаад дараад байгаан юм бол эд. Хиншүү билүү тэр бүтэхгүйээ

  4. 4
    Зочин

    Ганбаатарыг сайн хүн гэж боддог ч улс төрийн хувьд тун тогтворгүй , туйлбаргүй нөхөр юм. Дараагийн сонгууль болтол өөрийгөө хөгжүүлж аятайхан аваад явчихбал ч найдвар бий. Энэ удаад бол хэрэггүй дээ зөвлөхөд.

  5. 6
    Anonymous

    minii bodloor ganbaatar bol arail boloogui..jenkotoi adil…narangerel daanch uls turuus hol..uls turuus hol hun ni arai deer ch yum u..za oyunbaatar bol zugeer l sanal huvaaltsah tudii olon hunii demjleg avah magadlal tun baga…

  6. 7
    Anonymous

    улс төрч гэж хэн юм. одоо бол ууж иддэг хүнийг л хэлж байна. хуульч хүн хамгийн зохилтой.

  7. 8
    МУ-н иргэн

    Шаравдоржоо сойх хэрэгтэй.Ганбаатар бишээ.Н.Энхбаяр гуай толгойгоо зөв ажиллуулаарай

  8. 10
    Irgen

    Ganbaatar baiwl bolj bn shv,jenko her wee mvvnist Bol ganbaatarig songonoo, bolowsrol hamaagvi eh oronch hvn l heregtei bn,bosoo gambaa mini,amjilt hvsie,demjnee

  9. 12
    зочин

    юун ганбаатар вэ энхбаяр гуай ингэж тэнэгтэв дээ монголчууд арай ч дээ ийм амьтныг толгой дээрээ залмааргүй л байна шүү

  10. 13
    Зочин

    Ганбаатар гэж нам байгуулж их л сүйд болж явсан нөхөр тэгээгүй бол болох л байсан юм харин одоо бол Нарангэрэл л дээр дээ тэр шадарийг хүн сонгохгүй

  11. 14
    kkkk

    Yun Ganbaatar be? Meregjliin hudalch uvchtei huniig erunhiilugchid ursuldunu genuu
    Mongoliin tur bur zamarch guitslee .

  12. 15
    ;;;;;;

    devshuuleh hun bhgui bol bolichooch. ganbaatar ch geh shig nam hessen balai yum. sanal huvaah l gej zavaarch bhaa biz

  13. 17
    irgen

    Namiinkhaa hurlaar sain heletseed zuv hunee songoosoi , urvagch bas ner hundgui humuusiig ard olon songohgui bhaa

Leave a Reply to Anonymous Cancel reply