Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг нөгөөдөр олон нийтэд зарлана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд буюу сарын дараа болох юм.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас тус намын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нар өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлсэн. Харин МАХН-аас нэр дэвшихээр бүртгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг гурван шалтгаанаар бүртгэж аваагүй. Одоо МАХН хоёр хоногийн дотор нэр дэвшигчээ бүртгүүлж амжвал энэ удаагийн сонгуульд өрсөлдөх боломжтой.

СЕХ-ноос  тавдугаар сарын 17-ны дотор Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг улсын хэмжээнд олон нийтэд мэдээлэх юм.

Y.Үнэн

+ There are no comments

Add yours