Сонгуулийн ерөнхий хорооны гаднах цагдаагийн хамгаалалтыг буулгажээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэрийг нь дэвшүүлсэн Намбарын Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан юм.

СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг нээлттэй явуулна гэж байсан ч хаалттай хуралдсан. Тиймээс хуралдааны үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр болон гишүүд дэмжигчид нь СЕХ-ны гадна очиж хуралдаанд оролцож, дотогш нэвтрэхийг хүссэн ч цагдаагийн хамгаалалт авч, дотогш нэвтрүүлээгүй. Харин СЕХ-ны зүгээс тус намын дарга Н.Энхбаярыг ганцааранг нь дотогш оруулж, хүсэлт бичгээ өгөх боломжийг бүрдүүлсэн бөгөөд тэрээр гарч ирснийхээ дараа намынхаа гишүүдэд зориулан цөөн хормын тайлбар өгсөн юм. Эх сурвалжийн мэдээллэсэнээр СЕХ-ны гадна өрнөсөн үйл явцыг намжсаны дараа цагдаагийн хамгаалалтыг буулгажээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours