Б.Цогтбаатар : Чихэн дээр цэцэг ургуулж, шилний цаанаас чихэр долоолгоно

АТОЗ-ийн үйл ажиллагааны талаар ТУЗ-ийн гишүүн Б.Цогтбаатар, зохицуулагч С.Батчулуун нар өнөөдөр сэтгүүлч нарт мэдээлэл хийлээ. ТУЗ-ийн гишүүн Б.Цогтбаатар “Бидний тэмцэл 100 дахь өдрөө үргэлжилж байна. Оффшор данстай улс төрчдийг шалгуулахаар байгуулагдсан. Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн, УИХ-ын дарга, 76 УИХ-ын гишүүнд тулган шаардах бичиг явуулсан. Бидний тэмцэлээс ард түмэн оффшор бүс гэдгийг мэддэг болсон, ойлгуулсан” хэмээсэн бол С.Батчулуун “АТОЗ-ийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ард нь байгаа захиалагч нь тодорно гэдэг. Бидний ард та бүхэн байгаа. Таны цөхрөл, гансрал, төрдөө итгэл алдрал туйлдсан туйлдал байгаа” гэв.

Тэрбээр “Үүнийг Ерөнхийлөгчийн сонгууль болоод ирээдүй харуулна. Өнөөдөр гэмт хэрэг хийж байгаа төр сонгууль явуулах гэж байна. Өөрсдийнхөө гэмт хэргийн дундуур Ерөнхийлөгчийн сонгууль явуулах гэж байна. Дахин нэг хулгайч Ерөнхийлөгч сонгогдох уу үгүй юу гэдэг босгон дээр ирээд байна. Өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зээл дээр зээл, өрөн дээр өр нэмэхээр БНХАУ-аас бадар барьж байна. Тэр ам долларын ханшийг 3000-4000 болгох ажлыг хийхээр явж байна. Оффшор байгаа мөнгийг оруулж ирвэл долларын ханш 1000 болж болно. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар маш сайхан юм амална.  Чихэн дээр цэцэг ургуулж, шилний цаанаас чихэр долоолгоно. АТОЗ-ийн тэмцлээр ачаар оффшорт 17 тэрбум төгрөг байгаа юм байна гэдгийг мэдэж авсан. Ерөнхийлөгчийн сонгуулиар сайхан амлаад байгаа тэр ажлуудаа хийх санхүүжилт байна уу гэж би та нараас асууя.

Санхүүжилт байгаа бол бадар барин гуйлга гуйж явахгүй байх байсан.  Ядарсан монгол Ерөнхийлөгчийн согуулиар мөнгө л зарлагдаж байна. Тиймээс АТОЗ мөрийн хөтөлбөртөө харьд хулгайлагдсан мөнгийг оруулж ирэхээр тусгасан нэр дэвшигчидтэй хамтарч ажиллана, дэмжинэ. Ийм заалт оруулаагүй, ард түмэнтэйгээ гэрээ хийгээгүй нэр дэвшигчийг эсэргүүцэж ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна. Бид харьд байгаа мөнгийг авчрах талаар баримт бичгийг боловсруулж байгаа. Удахгүй энэ талаар мэдээлэл хийнэ” гэлээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours