Хугацаа нь дууссан химийн бодисуудыг хураан авчээ

Ерөнхий боловсролын сургуулиудад химийн хичээлд ашиглаж буй зарим химийн бодисын хугацаа нь дууссан, заримынх нь нэр, найрлага, үйлдвэрлэсэн газрын хаяг тодорхойгүй, ашиглалтын болон хадгалалтын горим алдагдсан зэрэг зөрчил илэрчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтэс, Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, Байгаль орчин аялал, жуулчлалын яамны хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран энэ сарын 9 нд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын химийн хичээлд хэрэглэж буй химийн бодисыг шалгажээ.

 

Шалгалтаар багагүй зөрчил илэрсэн байна. Зөрчилтэй химийн урвалж, бодисуудыг хураан авч, нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа “Аврах тусгай анги”-ийн хашаанд байрлах “Химийн бодисын хаягдлыг түр агуулах”-д түр хадгалахаар болжээ. Сургуулийн захиргаа, мэргэжлийн багш нарыг химийн хичээлдээ энэ мэт аюултай бодис ашиглахгүй байхыг сануулсан байна. Шалгалт үргэлжилж байна.

+ There are no comments

Add yours