Ерөнхий сайд Хятад улсыг зорьлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-д айлчлахаар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас мордлоо.

Ерөнхий сайдын айлчлал энэ сарын 12-15-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тэрбээр айлчлалын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсад хөрөнгө оруулагч Хятадын томоохон зарим компанийн удирдлагатай уулзалт хийх юм.
 Энэ үеэрээ дээд түвшний дугуй ширээний уулзалтад оролцож, “Түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах нь”, “Хөгжлийн төлөө дэд бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдвээр хуралдаанд үг хэлнэ. Мөн тус чуулга уулзалтад оролцож буй зарим орны төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийх юм.
Ү.Үнэн

+ There are no comments

Add yours