Валют арилжааны цахим хэлбэрт шилжихээр болжээ

Монголбанкнаас валютын захын дэд бүтцийг сайжруулах, хүртээмж, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, спот ханш бүрдэх суурь нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг нэвтрүүлэх болсон талаар албан эх сурвалж мэдээллээ.

Уг ажлыг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж байгаа юм байна.

Голомт банк, Хаан банк, Сангийн яамнаас  Монголд анх удаа валют арилжааны цахим талбар нээгдсэнтэй холбогдуулан “Иргэн, ААНБ цахим арилжааны талбарт оролцох боломж”, “Арилжааны мэргэжилтний ёс зүйн дүрмийн ач холбогдол”, “Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны зах зээл”-ийн талаар иргэдэд мэдээлэл өгсөн байна.

Г.Намуун

 

+ There are no comments

Add yours