Нэр дэвшигчид бүртгүүлэхээр цаг товложээ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ. МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр 09.50 цагт бүртгүүлэхээр болжээ.

Харин дараагийн дугаарт 11.30 цагт МАХН-ын дарга Н.Энхбаяр  Сонгуулийн ерөнхий хороонд очих аж.

Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулга 12.30 цагт бүртгүүлэхээр цаг товлосон юм. Сонгуулийн ерөнхий хороо намуудын баримт бичгийг хүлээж авсны дараа тавдугаар сарын 14-ний дотор нэр дэвшүүлэх эсэх шийдвэр гаргаж, тавдугаар сарын 17-ны дотор нийтэд зарлана.

Г.Намуун

+ There are no comments

Add yours