Монгол Улсын нэр бүхий иргэд Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх талаар урьдчилан үгсэн тохиролцож БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэлд нуугдан орж ирэн улмаар явганаар Монгол Улсын хил нэвтэрсэн үйлдлүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж 2 этгээдэд холбогдох 1 хэргийг шүүхэд шилжүүлэн 3 этгээдэд холбогдох 2 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дүгээр зүйлд заасны дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг арилгуулах, автозамын шалган нэвтрүүлэх боомтын зорчигч, ачаа тээврийн орох, гарах хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах талаар Хил хамгаалах Ерөнхий газрын 0108 дугаар ангид прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.