Friday, March 29 2024

Их хэмжээний сум нэвтрүүлэхийг завдсан Монгол залуусыг саатуулжээ

 Орос-Монголын хилийн Наушк боомтоор галт тэрэгний зүтгүүрт их хэмжээний сум, галт хэрэгсэл тээвэрлэж явсан монгол иргэдийг Буриадын гаалийн албаныхан саатуулжээ. Хэргийн газарт явуулсан үзлэгийн үеэр албаны нохой спортын “Стандарт” бууны 22 калибрын 37.5 мянган сум илрүүлсэн байна. Мөн ачаанд нийтдээ дөрвөн үүргэвчинд хийсэн 750 хайрцаг сум байжээ. Хууль бус бараа тээвэрлэхийг завдсан хэмээж, дөрвөн хүнийг саатуулан, сум галт хэрэгслийг хураан авсан тухай эх сурвалж мэдээллээ.   Саатуулах үеэр хоёр нь автомашинаар Хиагт боомт руу зугтахыг оролдсон аж.

ОХУ-ын хуулиар их хэмжээний сум, галт хэрэгсэл хилээр нэвтрүүлэхийг завдсан бол 3-7 жилийн хорих ялаар шийтгэж, нэг сая рубль хүртэлх торгууль оногдуулдаг ажээ.

Г.Намуун

1 Comment

Add yours

Leave a Reply to novshnuud Cancel reply

You May Also Like: