БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийг хүлээн авах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд боллоо.

Хатагтай Данг Тхи Нгок Тхинийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чингис хааы талбайд угтан авч мэндчиллээ. Дараа нь Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурав. Одоо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон хатагтай Данг Тхи Нгок Тхинь нар албан ёсны хэлэлцээ хийж байна.
Хэлэлцээгээр хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэх юм.Хэлэлцээрийн дараа тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхах юм.
Г.Намуун

+ There are no comments

Add yours