Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөв

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний  92 жилийн ойн өдөр өнөөдөр  тохиолдуулан хүүхдийн байгууллагын төлөөлөл болон ахмад пионерууд тус байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөв.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлэхдээ “92 жил гэдэг бол хүний насаар хайр хүндлэл хүлээх азай буурлуудын нас юм. Бид энэ ажлыг уламжлал болгон үргэлжлүүлэн авч явах үүрэгтэй хүмүүс. Энэ байгууллагынхаа түүхээр ганцхан өдөр бахархаад зогсохгүй цаашдаа маш олон олон түүхийг бүтээж орчин цагийн хүүхдийн байгууллагын чиг хандлага, соёл, хөгжлийг тодорхойлохын тулд хамтдаа байхаа илэрхийлж байна” гэв.
Энэ үеэр “Бүхий олон багачууд” дууг Монголын Хүүхдийн ордны дууны дугуйлангийн сурагчид болон улаан бүч зүүсэн ахмад пионерууд  дууллаа.
Г.Намуун

+ There are no comments

Add yours