ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНБАТ БНСВУ-ЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНБАТ БНСВУ-ЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд Ерөнхийлөгч хатагтай Данг Тхи Нгок Тхинь болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

 Хэлэлцээний эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол, Вьетнам уламжлалт найрсаг харилцааны үндсийг одоогоос 60 гаруй жилийн өмнө тавьсан түүхтэй. Энэ харилцаа амжилттай хөгжиж байгаад баяртай байдаг. Хоёр орны ард түмний уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцыг бэхжүүлэхэд таны айлчлал үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Харин Хатагтай Данг Тхи Нгок Тхинь “Монгол Улсын өнөөгийн хөгжил дэвшилттэй өөрийн биеэр танилцаж байгаадаа баяртай байна. Цаашдаа эх орноо улам бүр цэцэглэн хөгжүүлж, олон улсын тавцанд илүү нэр хүндтэй болж, амжилтад хүрнэ гэдэгт итгэл төгс байна. Намайг халуун дотноор хүлээн авч байгаа Монголын ард түмэнд талархал илэрхийлье” гэв.

Уулзалтын үеэр  Монголын талаас ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, Вьетнамын талаас Хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн хамгааллын дэд сайд Нгуен Чонг Дам нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хоёр оронд үйлчилж буй хууль, эрх зүйн бичиг баримтуудыг харилцан хүлээн зөвшөөрөх, оуютан солилцоог эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Г.Намуун

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.