6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ

Монголын хөрөнгийн биржийн бүртгэлтэй “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн 1.217.002 ширхэг хувьцааг өчигдөр арилжжээ. Арван хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байсан.

“Евроазиа Капитал холдинг”  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.96 хувь өссөн бол “Стандарт ноос” компанийн ханш хамгийн өндөр буюу 13.53 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 782 ширхэг үнэт цаасыг 72,6 сая төгрөгөөр арилжаалсан байна. Энэ өдөр “MSE ALL” индекс 840.12 нэгж болж, 0.35 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 486 тэрбум төгрөг боллоо.

+ There are no comments

Add yours