ОУВС-д хамрагдахын тулд УИХ-ын тогтоолыг өөрчилнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Олон улсын валютын сангаас тавьсан асуудлыг хэлэлцээд 2017 оны төсвийн тодотголыг дагаж батлагдсан УИХ-ын 29 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах шийдвэрт хүрсэн байна.

УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр зүйлд “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг Монголын банкаар дамжуулъя” гэж заасан нь эргэн харахаас аргагүйд хүргэсэн юм.

Учир нь энэ заалтыг авахгүйгээр Монгол Улс Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдах боломжгүй болж буй учраас бүлэг дээрх шийдвэр гаргажээ. Иймээс УИХ ойрын хугацаанд УИХ-ын 29 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх болж байгаа юм байна.

Y.ҮНЭН

+ There are no comments

Add yours