УИХ-ын дарга М.Энхболд сонгуулийн сурталчилгаа хийж нэр дэвших эрхээ хасууллаа

АН-ын  бүлгээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тус намын бүлгийн нарийн бичгийн дарга асан О.Магнай “УИХ-аар концесстэй холбоотой асуудал батлагдаж гарсан. Долоон концессын нийт хэмжээ 744 тэрбум 90 сая төгрөг. Эдгээр концессын гэрээнүүд хийгдэхэд бэлэн болоод байгаа. Нэр бүхий хүмүүс концессын гэрээ зурж байгаа талд байна гэдэг нь нууц биш болсон.

Ардчилсан нам үүнийг хулгай ил цагаандаа гарлаа гэж үзэж байна.  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын Мак гэх компани 78 тэрбум 752 сая төгрөгийн концессын гэрээ хийхэд бэлэн болсон. Ямар ч тендер зарлалгүйгээр ийм гэрээ хийж байгааг хулгай гэж үзэж байна.  Хууль зүйн сайд С.Бямбацогтын үндсэн хийдэг ажил нь улсаас тендер авах юм. Өнөөдөр хууль зүйн сайд хийж байж цадаагүй, ханаагүй байна.

С.Бямбацогт Чойрын дэд станцын өргөтгөл шинэтгэл нэрээр 77 тэрбум 695 сая төгрөгийн  концессыг засгийн газраас авчээ. Засгийн газрын гишүүд нь засгийн газартайгаа гэрээ хийж концесс авна гэдэг чинь байж боломгүй үйлдэл.  Гуравдугаарт, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 26 тэрбум төгрөгийн концессын гэрээ байгуулжээ.

Дархан эрдэнэтийн авто замаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах, барих, шилжүүлэх нөхцөлтэйгөөр 22.2 км замын концессыг Ерөнхий сайд нь өөрөө авч байна.  2014 оны 11 сарын 12-нд Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат хоёр хоорондоо гэрээ хийж нэгэндээ машин бэлэглэсэн байгаа юм. 2012 онд үйлдвэрлэсэн Toyoto lexus 570 машиныг 150 сая төгрөгөөр нэгэндээ зарлаа гэж яриад гэрээ хийжээ. Энэ машин одоо хаана байгаа вэ? машины 150 сая төгрөгийг Ж.Эрдэнэбат хаанаас олсон бэ? одоо хүртэл тодорхойгүй.  Тун удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болно. Хуулиар сонгуулийн сурталчилгаа 21 хоногийн өмнө эхлэх ёстой гэж заасан.

Гэвч УИХ-ын дарга М.Энхболд 10 гаруй телевизээр “Бүрэн зураглал” нэртэй нэвтрүүлгийг хийлгэн цацаж, хоёр тэрбум төгрөгийн зардал гаргасан сонгуулийн сурталчилгаа хийлээ. МАН-ын байдлаас харахад өнгөрсөн сонгуулийн бөхийн холбооноос хүн дэвшүүлсэн энэ удаад уяачдын холбооноос хүн дэвшүүлэх нь гэсэн сэтгэгдлийг төрүүллээ. АН-ын зүгээс энэ асуудлаар Сонгуулийн Ерөнхий Хороонд хандана. Шударга шүүх гэж байдаг юм бол УИХ-ын дарга М.Энхболд нэвтрүүлэг цацаж сурталчилгаа хийснээр нэр дэвших эрхээ хасууллаа гэж дүгнэж байна. Татвар нэмж байгаа асуудлыг дундаж давхарга руу дайрсан дайралт гэж үзэж байгаа” гэлээ

Сэтгүүлч Г.Намуун

1 Comment

Add yours
  1. 1
    дурсамж

    Сосорбарам Батзаяа нар дээр үед хошин шогт хүч үзэж байхад гарсан үзүүлбэр дээр “НУУРЫН ЗАХААР ЯВЖ БАЙХАД МЭЛХИЙ ВААГАЛВУУ ГЭТЭЛ МЭЛХИЙ ВААГАЛЖ БЙАЛАА” гэж хшигнож билээAir

+ Leave a Comment