С.Эрдэнэболд: Монголын ард түмнийг ядууруулахад чиглэсэн энэ бодлогоо яаралтай засахыг АН шаардаж байна

Ардчилсан намын Улстөрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд өнөөдрөөс нэмэгдэж байгаа татваруудын талаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, 2017 оны тавдугаар сарын 1-ний өдөр эрх баригчид дундаж орлоготой иргэдийнхээ амьжиргаанд ноцтойгоор халдлаа гэж үзэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр долоон төрлийн татварыг нэмэхээр хуулиа баталсан.

Олон улсын валютын санд Вашингтоны цагаар 28-ны өдөр Монголын нөхцөлийн талаар зөвлөлдөж, шийдвэрээ гаргах байсан шийдвэр гаргаагүй. Эрх баригчид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмэх үндэслэлээ гаргасан. Гэвч Тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерийн сонинд өгсөн ярилцлагаас харахад “Ямар зардлыг танах, эсэх нь Засгийн газрын өөрийн асуудал” гэжээ.

Эрх баригчид ямар ч судалгаагүйгээр төрийн бодлого боловсруулж байна гээд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод хандаж, “Монголын ард түмнийг ядууруулахад чиглэсэн энэ бодлогоо яаралтай засахыг АН шаардаж байна” гэж мэдэгдлээ.

Сэтгүүлч Г. Намуун

 

+ There are no comments

Add yours