Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо.

 Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг дээшлүүлэх  чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.

Нийслэлийн барилга төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас хийсэн мэдээлэлд “Нийслэлийн хэмжээнд нийтийн зориулалттай орон сууц 1960 оноос өмнө баригдсан 160, 1961-1973 онд 98, 1974-1987 онд 420, 1988-2000 онд 158, 2001-2016 онд 2962 буюу нийт 3798 барилга баригджээ.

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 02 тоот тушаалаар “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” үндэсний хөдөлгөөн зохион байгуулах ажлын хэсгээс ирүүлсэн төлөвлөгөөний дагуу үнэлгээ хийх сургууль цэцэрлэг, эмнэлгийн  барилга байгууламжийн зураг төсөл, техникийн бичиг баримт, мэдээллийн судалгааг нэгтгэж түүнд үндэслэн нэн түрүүнд дүгнэлт гаргаж паспортжуулах 100 барилга байгууламжийн хэмжилт хийх хуваарийг гарган ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ.

Ү.Үнэн

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.