Friday, March 29 2024

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо тайван жагсаал хийнэ

“Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр” өнөөдөр тохиож байгаа билээ. Энэ өдөр МҮЭХ-ноос тайван жагсаал зохион байгуулах болсон юм.

Энэ талаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээлэл хийхдээ “Тайван жагсаал нийслэлээс гадна 21 аймгийн төв талбайд тавдугаар сарын 01-ны 12.00 цагт нэгэн зэрэг эхэлнэ. Жагсаалын үеэр Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг УИХ, Засгийн газраас шаардах юм. Уг хэлэлцээрээр бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ татвар бий болгоход түншлэгч талуудтай зөвшилцөх, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө нэмэлт хэлэлцээр байгуулж, шийдвэрлүүлэхээр тусгасан. Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын түвшинг дордуулахгүй байхаар тогтоосон. Гэвч 2017 оны төсвийн тодотголоор долоон төрлийн татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх болсон. Энэ нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Үүнийг эсэргүүцэж МҮЭХ-ноос Засгийн газарт зургаан удаа шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлэхгүй байна” хэмээжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: