Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав  Зөрчлийн тухай хуульд олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслээр хэн нэгнийг гүтгэсэн бол иргэн 10 сая, албан байгууллага 100 сая төгрөгийн торгууль төлөхөөр заалтыг оруулсан юм.

Түүний оруулсан уг саналыг телевизүүд өчигдөр оройн мэдээний оргил цагаараа /20:00-21:00 цагт/ “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” хэмээх бичиг гаргаж, гамшгийн аюулын дохио дуугаргав. Монголын Телевизүүдийн Холбооны 16 телевиз, сонин, сайтууд нэгдэж УИХ-аар өнөөдөр хэлэлцэх гэж буй Зөрчлийн тухай хуулийн нэгэн заалтыг эсэргүүцэж байгаа юм.

Гэхдээ хэвлэл мэдээллийнхний эсэргүүцэлтэй тулгарсан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав өчигдөр 22.00 цагийн үед гаргасан саналаа татаж буйгаа мэдэгдсэн юм. Гэхдээ энэхүү хуулийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.

 

+ There are no comments

Add yours