УИХ Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг маргаашийн хуралдаанаараа үргэлжлүүлж хэлэлцэхээр боллоо. Учир нь 18.00 цагаар ажлын цаг дуусаж байгаа юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд хууль тогтоогчдын дунд жижиг хулгай, танхайрлыг Зөрчлийн хуулиар зохицуулах нь хэр зөв юм бэ гэдэг маргаан өрнөлөө.

Тухайлбал, гар утас хулгайлсныхаа төлөө Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээж ял авах нь хатуу, Монгол Улс шоронжсон хуультай болох нөхцөл бүрдэх учраас энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бол Зөрчлийн хуулиар зохицуулахаар болж, ажлын хэсэг шийдвэрлэсэн юм байна.

Харин үүнийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нар “Жижиг гэлтгүй цаана нь хүний эрх зөрчигдөж байгаа учраас болгоомжтой хандах ёстой. Хэрвээ жижиг хулгай гэж үзээд Зөрчлийн хуулиар шийтгэл ногдуулаад эхэлбэл дэлгүүрүүд хулгайд хавтгай өртөнө. Дунд сургуулийн сурагчдын эд зүйлийг нь дээрэмдэхээс эхлээд асуудал тасрахгүй гэдгийг хэлж байна.

Гэхдээ маргааш энэ асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж, чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.

Ү.Үнэн

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.