29 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын захирагч С.Батболдын захирамжаар тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Засаг даргын орлогч Ш.Анхмаа “ 29 дүгээр сургууль дээр үүсээд буй нөхцөл, зөрчилтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Тус сургууль дээр үүсээд байсан нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн өнөөдрөөс эхлэн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын ажлаас нь чөлөөллөө. Засаг даргын захирамжаар сургуулийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэх хүнийг томилсон. Мөн сургалтын чанар, сурагчдад үзүүлдэг дарамт шахалт, багш нарын зүй бус үйлдэлтэй холбоотой мэдээллийг шалгах ажлын хэсгийг Засаг даргын шийдвэрээр байгуулсан. Нийслэлийн хэмжээнд тусгай сургалттай зургаан сургууль байдаг. Тиймээс бусад сургуульд ийм зөрчил байж болзошгүй учраас мөн Ажлын хэсгийн шалгалт оруулж байна” гэлээ. Б.Батсайханыг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа аж. Харин сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг байсан эсэх, эрүүгийн шинжтэй зүйлүүдийг Хууль зүйн сайд, Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсээс ажлын хэсэг гарган шалгаж буй юм.

Б.Батсайхан нь 2009 оноос хойш тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ. Харин багш нар сурагчдыг зодож, сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг эсэхийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байна.

Сэтгүүлч Г.Гэрлээ

“ь

+ There are no comments

Add yours