20 компанийн 31,368 хувьцаа арилжжээ

2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр “I”, “II”, “III”ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 31,368 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Люкс занаду групп” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.0%-иар өссөн бол “Сор” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.86% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,390 ширхэг үнэт цаас 314,734,800 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр “MSE ALL” индекс 839.33 нэгж болж 0.24%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,493,528,234,346 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

+ There are no comments

Add yours