“Говийн чоно-2017” гамшгаас хамгаалах бэлтгэл сургуулилттай холбогдуулан Өмнөговь аймагт ирэх сарын 5-ны өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна.

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран гамшгийн хор уршгийг арилгах уламжлалт олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулж байгаа юм. Дадлага сургууль “Гамшгийн үеийн бүс нутгийн удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр явагдах бөгөөд Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, харьяа яам, агентлагуудаас нийт 200 гаруй  бие бүрэлдэхүүн оролцох юм байна.

Энэхүү олон улсын сургалт, дадлага  нь Монгол Улсад 2009 оноос хойш зургаа дах удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ юм.

Сургалтыг танхимын болон дадлага сургууль хэлбэрээр явуулах бөгөөд хээрийн дадлага сургуулийг Даланзадгад, Цогтцэций сумдад зохион байгуулах ажээ.

Ү.Үнэн

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.