ТӨГСӨХ КУРСЫН 120 ОЮУТАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ТӨГСӨХ КУРСЫН 120 ОЮУТАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын их сургуулийн харъяа Завхан аймаг дахь салбар сургуулийн төгсөх курсын 120 оюутанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ.

Сургалтыг аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга, туслах ажилтан К.Нанжинханд нар зохион байгуулсан  байна. Сургалтыг зохион байгуулсанаар оюутнууд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх /1201/, бусдын эд хөрөнгийг хулгайлах /145/, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /147/, танхайрах /181/ дүгээр зүйлд заасан гэмт хэргийн талаарх ойлголт мэдэгдэхүүнтэй болсон байна.

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.