Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, авлигын эсрэг баримт бичгийн хүрээнд хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох асуудлаар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох олон улсын “СТАР” санаачилгын төлөөлөгч Лаура Попыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр “Монгол Улсын хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох чадавхийг бэхжүүлэх” хөтөлбөрийг Авлигатай тэмцэх газартай хамтарч амжилттай хэрэгжүүлснийг дурдаад цаашид хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлэх хүсэлтэй буйгаа Лаура Поп илэрхийлсэн юм.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал Монгол Улсад хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах боломжийг нэмэгдүүлэх, хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах,  энэ чиглэлийн зохион байгуулалтыг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн цахим программыг шинэчилж сайжруулах зэрэг санаачилга гарган ажиллаж буйгаа танилцуулж цаашид хөтөлбөрийг үргэлжлүүлэн ажиллах болсонд талархал илэрхийлэв.

Хамтын ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон  хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах чиглэлээр Авлигатай тэмцэх газрын ажилтан, албан хаагчдыг хамруулсан сургалтыг зохион байгуулна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.