29 дүгээр сургуулийн багш нар цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүллээ

 Сонсголын бэрхшээлтэй иргэдэд суурь боловсрол олгох чиг үүрэгтэй ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн багш нар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шаардлага хүргүүллээ. Тус сургуулийн зарим багш нар сонсголын бэрхшээлтэй сурагчидаа дарамталдаг, зоддог, хичээлээ программын дагуу ордоггүй, тэр ч байтугай бэлгийн хүчирхийлэл үзүүлдэг гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Багш нар мэдээлэлд дурдагдсан хохирогч болон хүчирхийлэгч хэн бэ гэдгийг тодруулж өгнө үү хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан аж. Өргөдөл өгөөд хоёр долоо хоног өнгөрчээ. “Цагдаагийн байгууллага мэдээллийг шуурхай шалгахгүй, олон нийт ташаа мэдээлэлд төөрөгдөн багш нарын нэр хүнд унах байдал газар аваад байна. Тиймээс дахин шаардлага өгч байна” хэмээн тус сургуулийн багш нарын эрх ашгийг хамгаалж  өмгөөлөгч Г.Батбаяр мэдээлэв.

 Сэтгүүлч Д.Мягмаржаргал

+ There are no comments

Add yours