Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулсан байна.

НИТХ-ын дарга, бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй “ 2017 онд “Аз жаргалтай хот” хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Энэ ажлын хүрээнд “Аюулгүй хот” төсөл боловсруулан батлуулж, хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Хотын хөгжил, бие даасан байдал, хөрөнгө санхүүгийн чадамж зэрэг амин чухал асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхийн тулд хотын эрх зүйн орчинг шинэчлэх шаардлагатай байгаа. Үүнийг иш үндэс болгон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, эдгээрийг дагалдах хуулийн төслийг бий болгож бэлтгээд байна” хэмээн онцлов.

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх” зөвлөмжийг баталлаа. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд хулгайн гэмт хэрэг болон малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, хүүхэд залуучуудыг осол эндэгдэл зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах, хар тамхи мансууралтай тэмцэх зэрэг 4 дэд зөвлөл ажиллаж байгаа юм байна.

Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.