Дөнгөж сая О.Баасанхүү гишүүн УИХ-ын чуулганы танхимын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. О.Баасанхүү гишүүний хувьд УИХ-ын тамгын газраас ирсэн албан бичигт шилжин суух өрөөг  тухайлан зааж өгөөгүй байсан тул хэвлэлд хандаж байгаа тодотгов. Тэрээр УИХ-ын даргын үүдэнд ширээ сандлаа зөөж аваачсан бөгөөд өнөөдөр өглөө ажилдаа ирэхэд нь УИХ-ын Тамгын газраас албан өрөөгөө суллаж өгөхийг хүссэн бичиг хүргүүлсэн байжээ.  Хэвлэлийн хурлыг УИХ-ын даргын үүдэнд зассан ширээнийхээ хажууд хийхийг хүссэн ч Төрийн ордны хамгаалалтын албанаас зөвшөөрөөгүй байна.

Тэрээр хэлэхдээ “Би сүүлийн үед УИХ-аар хэлэлцэж буй хэд хэдэн асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг батлах замаар Хятадын банк оруулж ирэх гэж буй явдлыг шүүмжилсний төлөө Ч.Хүрэлбаатар гишүүн намайг доромжилсон. Улмаар Л.Энх-Амгалан, Ц.Нямдорж нар над руу нэлээд дайрсан байгаа. Гэтэл өнөө өглөө ажилдаа иртэл албан өрөөгөө суллаж өгөхийг шаардсан бичиг ирүүлсэн байна. Энэ бол парламент дахь гуравдагч хүчнийг үгүй хийх гэсэн ерөнхийлөгчийн сонгууль угтсан шоу юм” гэлээ.

 Харин УИХ-ын Тамгын газраас  “О.Баасанхүү гишүүн Д.Эрдэнэбат гишүүний нэг давхар дахь өрөөнд орж, түүний өрөөнд АН-ын дарга С.Эрдэнэ суух зохицуулалт хийж байгаа. Учир нь С.Эрдэнэ гишүүн намын дарга болсноор УИХ дахь АН-ын бүлгийг Д.Эрдэнэбат гишүүн удирдахаар болсон. Одоогоор намын бүлгийн даргын өрөөг суллаж өгөөгүй байгаа бөгөөд намын даргыг хоёрдугаар давхарт суулгах шийдэлд хүрсэн гэсэн тайлбар өглөө.

Сэтгэгдэл үлдээх

One thought on “О.Баасанхүү: Энэ бол ерөнхийлөгчийн сонгууль угтсан шоу юм”
  1. баасанхүү болохоор өрөөгөө сулладаг орох өрөөний хүн зэрэг суллаад орж болдоггүй юм байхдаа ярих хийхээ олж ядсан ажилгүйчүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.