Олон нийтийн цагдаа замын хөдөлгөөнд хяналт тавина

Замын цагдаагийн албанаас нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслээр болон явганаар хөдөлгөөнд оролцогч зорчигч-хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нас баралт, гэмтлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах зорилгоор “Хүүхэд-зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлага-2017” аяныг зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд явган зорчигчдын замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналт тавих, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн цагдаагийн 52 ажилтан өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

Уг аяныг 2017 оныг дуустал хугацаанд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг хамруулан явуулах бөгөөд дөрөвдүгээр сарын 10-аас зургаадугаар сарын 10-ыг хүртэл хоёр сарын хугацаанд эрчимжүүлэн ажиллах юм.

Замын хөдөлгөөнд хяналт тавих олон нийтийн цагдаа нарт Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар сургалт орж, зааварчилгаа өгсөн байна.

+ There are no comments

Add yours