2000 гаруй хүн Туул, Сэлбэ голын орчмыг цэвэрлэлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Туул голын сав захмргаа хамтран “Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ны хүрээнд Туул, Сэлбэ голын эрэг дагуу цэвэрлэгээг хийх ажлыг зохион байгууллаа.
Тус аяныг “Эрүүл амьдралын үндэс иргэн таны оролцоо” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Цэвэрлэгээнд БОАЖЯ, НЗДТГ, Туул голын сав газрын захиргаа, Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, ЦУОШГ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Иргэний нисэхийн авто бааз, Эко клубын сурагчид, Ой судалгаа хөгжлийн төв, Монгол -Ус ТӨҮГ, Нийслэлийн боловсролын газар, ОСНААУГ, Сэрүүлэг их сургууль зэрэг нийт 10 гаруй байгууллагын 2000 гаруй хүн оролцлоо.

+ There are no comments

Add yours