УИХ-ын өнөөдрийн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлт, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг  тавих ажээ.

Хэлэлцэж буй уг асуудалтай холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболд эдгээр саналтай холбогдуулж, “Орон нутгийн томилгооны асуудлаар мэдээлэл сонсох бол Тамгын газарт албан хүсэлтээ гаргах хэрэгтэй. Түүний дараа ирэх 7 хоногоос мэдээллийг сонсож болно. Зөрчлийн тухай хуулийг мөн ирэх 7 хоногт хэлэлцэнэ” гэсэн тайлбарыг хийлээ. Үүнээс өөр санал гараагүй тул чуулган хэлэлцэхээр товлосон асуудалдаа оров.

+ There are no comments

Add yours