Гөрөөсний цуснаас Бабэзиа цусны паразит аюулт өвчин үүсгэгч илрүүлжээ

Дэлхийн байгаль хамгаалах сангаас хаврын улирал эхэлж, яргуй нүдлэх энэ цаг үед гөрөөсний цус уухаар  ан авд хошуурахгүй байхыг анхаарууллаа. Учир нь Бор гөрөөсний цусанд Бабэзиа хэмээх шинжлэх ухааны нэртэй аюулт халдварт өвчин үүсгэдэг нэг эст паразит организм оршдог ажээ.

Энэ нэг эст цусны паразит  хачиг  болон өөр бусад зүйл хачиг  /цус сорогч/ болох гадаад шимэгчээр дамжин гөрөөсний цусанд орж халдварладаг нь тогтоогдсон байна. Б. Түвшинтулга  болон Японы судлаачидтай хамтран гүйцэтгэсэн судалгааны үр дүнд Монголд хачигнаас   цусны паразит аюулт өвчин үүсгэгч нэг эст организм болох Бабэзиа-ыг саяхан илрүүлжээ.

Энэ өвчин үүсгэгч нэг эст организм нь хүнд халдварласан тохиолдолд цусны улаан эсийг хөнөөх  бөгөөд улмаар цус багадах эмгэг үүсдэг бөгөөд  дэлүү, чөмөгт ясанд бүрэлдэх улаан эсийг  бууруулдаг ажээ.

Мөн цусан дахь элдэв халдварт өвчин эсэргүүцэх дархлааны эсрэг биеийн төвшин эрс буурдаг нь тогтоогджээ. Тиймээс Бор гөрөөсийг агнахгүй байхыг Дэлхийн байгаль хамгаалах сангаас анхааруулж байна.
Сэтгүүлч Г.Гэрлээ

2Comments

Add yours
  1. 1
    зочин

    Гөрөөсөнд бабезиоз илэрч байхад малд цусны паразит байх магадлал маш өндөр байна.Тэхээр хангайн бүсэд шинжилгээ судалгаа хийж үзэх л хэрэгтэй дээ.Зарим үхэр энэ өвчний шинж тэмдэг үзүүлж үхэж хорогддог тохиолдол бүрийг анхаарах хэрэгтэй юм байна.

  2. 2
    Нансалмаа

    Адуунд хачгийн халуун, цаанд бабезиоз анаплазмоз тохиолдол болон эсрэг бием илрэх хувь өндөр байдаг.

Leave a Reply to Нансалмаа Cancel reply