Хятадын “Чинхаш” компани Монгол ажилчдаа шалтгаангүй халжээ

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чинхаш” компанийн хууль бус үйл ажиллагаа болон Монгол ажилчдаа ажлаас нь халсан талаар тус компаниас халагдсан иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Зүүн тойром гэх газарт 217 мянган тонн төмрийн хүдрийн нөөцтэй бөгөөд “Чинхаш” компани олборлолтоо хэвийн үргэлжлүүлсээр байгаа юм байна. Тус компани 2014 онд төсрийн хүдрийн баяжуулах үйлдвэр барихаар зөвшөөрлөө авсан бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ нь 18,8 тэрбум төгрөгөөр тооцжээ. Зөвшөөрөл авахдаа, 153 ажлын байр шинээр бий болгоно гэдэг зөвшөөрлийн Уул уурхайн яамнаас авч байсан ч өнөөдрийн байдлаар сум, орон нутгийн 27 Монгол ажилчдыг ажлаас нь чөлөөлжээ.

“Чинхаш” компани нь Дундговь аймгийн Говь-Угтаал суманд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө 2010 оны аравдугаар сарын 4-ний өдөр 5007Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “Адамсмайнинг” ХХК-иас шилжүүлэн авчээ. Тус компани нь хайгуулын зөвшөөрөл авсан ч ашиглалт, олборлолтоо эхлүүлэн үйл ажиллагаа явуулсан ирсэн байна. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш буюу 2012 онд албан ёсны ашиглалтын зөвшөөрлөө авсан байна. Тухайн үед ашиглалтын зөвшөөрлөө авч, үйл ажиллагаа явуулахын тулд орон нутгийн иргэдтэй уулзаж, суманд 14 төрлийн бүтээн байгуулалт хийхээр орон нутгийн иргэдээс амлалт авсан боловч одоо болтол нэг ч бүтээн байгуулалтын ажил эхлүүлээгүй байгаа юм байна. Тухайлбал, малчдын хүүхдүүдийн дотуур байр, сумын төвд орон сууц барих, нутгийн иргэдийг ажлын байраар хангах, жил бүр сум хөгжлийн санд 30 сая төгрөг хандивлах зэрэг амлалтууд авч байсан юм байна. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ бүх амлалтаа биелүүлээгүй байгаа бөгөөд нутгийн иргэдийг шалтгаангүйгээр ажлаас нь чөлөөлж, аялал жуулчлалын визтэй хятад ажилчдыг ажилд авсан талаар хэвлэлийн бага хурлын үеэр  “Чинхаш” компаниас ажлаасаа халагдсан иргэдийн төлөөлөл мэдэгдлээ.

Сэтгүүлч Г.Намуун

+ There are no comments

Add yours