Монгол залуугийн аялалын тэмдэглэл-8

Уржигдар энд дэлгүүр хэсч яваад хөл өвдөөд дэлгүүрийн шатан дээр түр суусан юм. Би анзаараагүйлдээ. Тэгсэн харин дэлгүүрийн цэвэрлэгч эмэгтэй шатыг дээрээс нь доошоо арчиж байсан юм билээ. Намайг шатан доор сууж байгааг хараад тээр шатны дээр холоо зогсчихсон намайг босохыг хүлээгээд зогсож байсныг би босохдоо л анзаарч харсан юм. Намайг харангуут бөхөлзөөд ёсолж байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Ийм л ёсорхог хүмүүсийг энэ Японд алхам тутамдаа харах болно. Манайд бол хоолны газар хоол идээд сууж байхад цэвэрлэгч аниа шалны модоороо хөл тогших нь энүүхэнд байдаг биздээ хэхэ :p
Энд бүр зөрөөд өнгөрөх хүмүүс нь хүртэл зүгээр л харц тулгарах төдийд өөдөөс инээмсэглээд мэндлэнэ (^。^)
Метро автобусанд явж байхад хүмүүс орж ирээд суудалд суухдаа суудлынхаа хажууд байгаа хүнтэйгээ мэндлээд сууна. Бүр нэг тийм нээх гоё хоорондоо мэнд устай ёсорхог улс байгааздээ.🙂
Зүгээр л эднээс суралцах авууштай гоё зүйлс энэ хүмүүсд их байгаад байгаа нь л надад гоё санагдаад өөрийн эрхгүй атаархлыг минь төрүүлээд болохгүй байна..

Энд шинээр гарч байгаа хамтлаг дуучид рекламаа ингэж хийх нь элбэг юм билээ. Хамгийн сонирхолтой нь энэ зурагнуудыг нь Япон охид хараад сүрхий догдолж зургийг нь аваад л баярлана гэж жигтэйхэн хэхэ.

Тээр харж байна уу. Өөр нэг хамтлаг байх шиг байна. Охид зураг аваад л.. Сээлпий хийгээд сүрхий байсан ^^

Марио явж байгааздээ. ^^

Энэ нөгөө алдарт харажүкү гудам чинь шүү дээ. Өгзөг эргэх зайгүй. Өмд шувтарвал өмдөө татах боломжгүй тийм л их хүнтэй байдаг юм билээ. Хэхэ. Харах юм ихтэй. Хамгийн гоё нь янз янзын хүмүүс энд их харагдана. Тэр нь гоё 🙂

Иймэрхүү этгээд хувцаслалттай хүмүүс энд зөндөө харагдана. Хүн өөрийн ертөнцдөө өөрийн хүслээрээ амьдарч байна. Хүнийг хүндлэх хэрэгтэй. Нэг бодлын атаархмаар байгааздээ. Би ч бас ингэж хувцаслаж үзмээр л байна. Ямар санагдах бол^^

Шилэн дэлгүүр. Гаднаасаа гоё харагдаад байхаар нь та хэдэд харуулах гээд дотроос нь зургийг нь авсан юм шүү хэхэ. Сонирхолтой шийдэл байгааз

ТаКси. ?Сайн хардаа ямар машин байна :>

Энд ирээд харсан анхны прүсс. Хараад баярлалаашд ?
Энд прүсс үйлдвэрлэдэг хэрнээ өөрсдөө прүсс нээх унадаггүй юм билээ. Ихэвчлэн гэр бүлийн тэрэг болон.. Бөгсгүй жижигхэн тэрэгнүүд унадаг юм шиг ажиглагдсан. Гэснээс энэ 2 машин зогсоол дээр зогсож байгаа нь энэ. Энэ цагаан зураасан дотор миний мэдсэнээр нэг цаг машинаа байршуулж болдог юм шиг байсан. Нэг цагаас хэтэрвэл төлбөр төлөөд эхлэнэ. Тэгэхээр удахгүй энэ машин хөдлөнө гэсэн үг. Өөр машин ирээд зогсоно. Зөв шийдэл байгааз 🙂

2020 онд худалдаанд гарах машин гэж байх шиг байсан. Буруу ойлгосон ч байж мэднэ шүү. Ямартай ч янзын амьтан байгаа биз.

Энд сонгуульд өрсөлдөгч нар нь өөрсдийн биеээр ингэж PR-аа хийх нь элбэг. Тэр нь ч зөв шийдэл байх. 🙂 манай ерөнхийлөгчийн сонгууль одоо боллоодоо. Та нар хэнийг дэмжиж байна даа.

Хаа сайгүй ийм гүүрэн зам тааралдана. Атаархмаар байгаам шүү. 5 шараас жуков ортол ийм гүүрээр зогсолтгүй 10 минутанд яваад оччихдог бол мөн гоёоо тиймээ^^ хэхэ.

4 замын уулзваруудаа ингээд нүхэн замаар шийдчихсэн. Шууд шууд зогсолтгүй яваад өнгөрнө. Ёоо энд хүмүүс зам дээр бөглөрнө гэдгийг мэдэхгүй амьдарч байна гээд боддоо -.-

Нөгөө марио чинь олуулаа явж байна хэхэ. Эднийг түрээсэлдэг юм шиг байсан. Гоё байгааз.

Могой шиг мушгиралдсан асар том тойрог гүүрэн замаар явж байхдаа авав. Ёо. Солиотой том тойрог гүүрэн зам гээд боддоо. Сүрдмээр юм билээ.. Галзуу хулганы зам юмуу хаашаа юм хэха.

Ингээл нүдэнд клипний хэсгүүд шиг зураглал хаа сайгүй харагдана.^^ Хараад л wow wow ? гээл өнгөрч байгаам чинь.

Муурны дэлгүүрт байсан юм. Яг амьд муур шиг хөөрхөн байгааз^^

Дан муурны тухай юмтай дэлгүүр. Энд гудманд золбин нохой гэж байхгүй. Золбин муур гэж элбэг юм билээ.

Гудманд зөндөө тааралдах Утасны бүхээг. Тэр доор байгаа юман дээр суугаад л ярьна шүү дээ. Бороо ороод л.. Дотор нь норчихсон нэг нөхөр хаашаа ч юм залгаад л. Эсвэл нэг хар малгайтай нууцлаг нөхөр хүүхэд барьцаалчихсан гэр бүлрүү нь ярьж байгаа зураглал нүдэнд чинь бууж байна уу 🙂) тийм бол тэр чинь кино их үзсэнийх :>

Зам дагаж хөгжил гэж үнэн юмаа. Нэг зүйл анзаарч байна уу ? 🙂

Энэ нөгөө нэг саяхан хүүхэлдэй нь гараад байсан.. Хүүхэд зөөдөг шувуу чинь шүү дээ.. Утсаар авсан болохоор сайн харагдахгүй байна. Би гэхдээ нүдээрээ сайн харчихсан юм чинь :>

Хүн тэрэг.
Эртний уламжлалаа их хадгалж үлдсэн улс юмаа. Хотын төвд байгаа ганц метр хүрэхгүй жижигхээн эртний нурчихсан балгасны ханаа нураахгүЙ үлдээчихсэн байгаа байхгүй юу. Тэгсэн Тэнд барилга барьхдаа тэр хананд тааруулж барилгынхаа өнгө загварыг шийдэж нэгтгэж хийж байнашд. Мундаг уу?

Хүн ам ихтэй газар нутаг багатай улс хэрнээ.. Ийм амралтын хүрээлэн хаа сайгүй их байдаг нь гоё санагдсан. Гоё байгааздээ^^
Нүдээрээ харвал бүр гоё юм билээ.. хүүхэд залуус нь ингээл гүйгээл навчис хийсээл^^ тайван
Энэ яг өглөө эрт нар мандаж байсан үеээр алхаж явсан юм байна. Бүр нэг диваажин шиг тайван байгааздээ..
Өө тэр доор тагтаа алхаж явна :>
Удахгүй энэ модод цэцэглээд ирвэл клипээ клип. Азтай муу дамшигнууд ийм гоё газар амьдарч байгаадаа баярладаг боловуу хэхэ^^
Энийг бараг үерийн далан гэх байхаа. Гэтэл тэр хардаа дотор нь мунаг том загаснууд налайгаад байж байна. Жаргачихсаан хэхэ.
Зурган дээр сайн харагдахгүй байна. Гарны тал шиг том том загаснууд энэ үерийн далангын усанд нь амьдарч байна.🙂
Өө бүр яст мэлхий байна 🙂) аймар том яст мэлхий 🙂) би их холоос татаж авсан юм. Нарлаж байх шиг байна хаха.. Бодоод үздээ. Хотын төв дагуу хүмүүстэйгээ хамт нэг үерийн даланд нь баахан амьтад амьдарч байна гээд хэхэ.. тэр нь ядаж байхад аягүй цэвэрхэн устаЙ. Тэгээд шувуу загас яст мэлхий нугас хүртэл байсан.. Тэгээд л амьдарч байна гэхээр яахын аргагүй тайван сайхан улс гэдгийн илрэл юм.
Цахилгаанаар явдаг мооошин ^^
Золиг чинь өөдөөс юм яриад бүжиглээд байсан хэхэ..
Хаа сайгүй ийм талбайтай. Энд залуус наадаж байна. ^^ бөмбөг шидээл. Би энэ залуугаас сайн шидэх юм билээ..
Халуун орны далдуу мод. Доор нь хүмүүс тойрч суугаад юм идэж байна.
Тааакси 🙂
Хүнсний дэлгүүр. Бүх ногоонуудаа ингээд битүүмжлээд ууталчихсан. Цэвэрхэн гэж жигтэйхэн. Уутандаа ганц 2 муудсаныг нь хамт хийнэ гэсэн ойлголт энд огт байхгүй хэха.
Үхлээ хүлээж байгаа загаснууд -.- Идмээр байгаа загасаа шууд аваад алуулаад махыг нь шинээр нь идэх боломжтой.
Үсчин. Тэр гадаа нь үнэ нь байна. Жишээ нь: 3000еэн гэхээр маНайхаар бол 70 орчим мянга юмуудаа.. Энэ зүгээр захын дундах жижиг үсчиний газар 🙂 ер нь Монгол мөнгөөр бодвол энд бүх юм нь үнэтэй хэхэ.
Цараан^^ энэ удаа мэдээллээ энэ хүргээд дуусгья. Удахгүй дараа шинэ сонин сайхантай уулзацгаая. Ооё ^^
Бичсэн Золоо

 

 

+ There are no comments

Add yours