ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГАА УДАХГҮЙ БОЛНО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 6 дугаар сард болно. Тус сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа ирэх сарын 2-6-ны хооронд болох юм. Сонгуулийн тухай хуулинд “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх арга хэмжээ санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхэлж, 5 хоногийн өмнө дуусна” хэмээн заасан.

Мөн нэр дэвшүүлсэн нам, хамтарсан намуудын сонгуульд төлөөлөх байгууллага нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш 5 хоногт багтаан баримт бичгээ Сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх аж. Сонгуулийн Ерөнхий хороо нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор бүртгэсэн эсэхээ шийдвэрлэсэн тогтоол гаргана.

Нэр дэвшигчийг бүртгэсэн тохиолдолд ажлын 3 өдрийн дотор нийт нэр дэвшигчийг улсын хэмжээнд нийтэд мэдээлэх юм. Түүнчлэн нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө олгохоор хуульчилжээ.

Сэтгүүлч Үнэн

2Comments

Add yours
  1. 1
    Зочин

    Хэнийг сонгох юм бэ,сонгох хүн алга,сонгуульд оролцоод ч хэрэггүй

  2. 2
    Зочин

    Сонгуулиас сонгуулийн хооронд амьдарсаар ард түмэн чинь туйлдаж гүйцлээ

Leave a Reply to Зочин Cancel reply