Элдэв нэртэй пирамид сүлжээний үйл ажиллагааг иргэд хууль бусаар явуулж, бусдыг залилсан хэрэг их гарч байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас  мэдээллээ. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ төрлийн хууль бус үйлдэлтэй холбоотой гомдол мэдээллүүд ирсний дагуу шалгаж эхэлсэн байна.

Иргэдээс их хэмжээний мөнгө хөрөнгийг залилсан “Жи тайм” сүлжээний хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Иймд иргэдийг олон нийтийн сүлжээ, фэйсбүүк хуудсаар мэдээлэл нь гарч буй элдэв төрлийн нэртэй пирамид сүлжээний үйл ажиллагаанд оролцож, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны хохирол амсахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Сэтгүүлч Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.