Зовсон зүдэрсэн хүмүүсийг дөрөөлж мөнгө олдог бизнесийн нэг эмийн сангууд гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Ойр дотных нь хүний амь “дээсэн дөрөөн” дээр сандарч байхад эмчийн хэлсэн эмийг яаралтай олж өгөхийн тулд жирийн үед зарагддаг үнээс хэд нугалж авахдаа хэн ч гар татдаггүй. Тиймээс нийслэлийн булан тохойгүй байрласан эмийн сангуудын бизнес улам өргөжиж тэлдэг нь үнэн. Ийм бизнес эрхлэгчдийн тэргүүлэгч Монос компанид гомдолтой нэгэн иргэн манайд хандлаа.

Манай улсад элэгний өвчин ихэсч, элэгний өвчнөөр өвчлөөгүй хүнтэй  өрх гэр ховордсон өнөө цагт элэгний эмчилгээ хийлгэж байгаа иргэн өндөр үнэтэй импортын эмийг Эрүүл мэндийн даатгалаараа хямдралтайгаар буюу нэг сар уух эмийн үнийн дүнгээс 210 мянган төгрөгөөр хямдруулж авах эрх нээгдсэн. Ингэснээр америкийн хармони болон  энэтхэгээс импортлогддог С вирусийн идэвхжилтийг бууруулдаг элэгний эмийг элэгний мэргэшсэн эмчийн тодорхойлолтоор эрүүл мэндийн даатгалаараа 210 мянган төгрөгөөр хямдруулж 28 хоног уух эрх нээгддэг юм байна. Мөн энэ эмийг ууж байгаа хүн эмчийн зааврын дагуу 28 хоногийн давтамжтай 2 болон түүнээс дээш удаа худалдаж авч уудаг аж. Ингэж уухдаа мэргэжлийн эмчийн хяналтаар С вирусийн шинжилгээ өгч, нэг удаа 80 мянган төгрөгийн үнэ төлж вирусээ тоолуулсаны дараа хэдэн сарын давтамжтай уухыг эмч нь шийддэг аж.

С вирусээр өвчилсөн ихэнх хүмүүс \хэт хүндрээгүй бол\ ихэвчлэн 2-3 сарын давтамжтайгаар буюу нийтдээ 345 мянган төгрөгийн үнэтэй энэтхэг эмийг нь эсвэл 570 мянган төгрөгийн үнэтэй америк хармониг сонгож, эмчийн тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалаараа дээрх үнээс тус бүр нь 210 мянган төгрөгөөр хямдруулж уудаг байна. Ингэснээр хэрэв 345 мянган төгрөгийн эмийг уухаар сонгосон өвчтөн сард 135 мянган төгрөгөөр, харин 570 мянган төгрөгийн эмийг сонгосон өвчтөн бол 350 мянган төгрөгөөр 28 хоногийн турш уудаг бөгөөд эм уух давтамж нь 2-3 сар. Өөрөөр хэлбэл 2-3 сард нийтдээ 405 мянга эсвэл нэг сая тавин мянган төгрөгийн эмийг уудаг байна. Эдгээр эмээс гадна ихэнх эмч нарын зөвлөснөөр Итгэл гэдэг лабораторид вирус тоолуулах шинжилгээг 80 мянган, дахиж тоолуулах бол 75 мянгаар хийлгэдэг аж.

Хамгийн сонирхолтой нь дээрх өндөр үнэтэй эмүүдийг Монос эмийн сангийн салбаруудаас өөр газраас авах ёсгүй аж. Тиймээс иргэн Г-гийн хувьд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд орших Баянцээлийн Моносын салбар, эсвэл 13 дугаар хороонд орших Хавдар судлалын үндэсний төвд байрлах Моносын салбараас эмийг хямдруулж авах ёстоййг эмч нь сануулж. Харин иргэн Г Баянцээлийн салбарыг сонгож үйлчлүүлжээ. Учир нь сарын өмнө уг салбараар үйлчлүүлж, 210 мянган төгрөгийн хямдралыг эдэлж 135 мянган төгрөгөөр уг эмийг авсан байна. Гэтэл сарын дараа уг эмийг авахаар эмчийн тодорхойлолттой тус эмийн санд очиход кассчин бүсгүй уг эмийг 135 мянган төгрөг биш 160 мянган төгрөгийн үнээр зарах гэж оролджээ. Иргэн Г сарын өмнө 135 мянган төгрөгөөр авсанаа хэлэхэд “чи буруу санаж байна угаасаа ийм үнэтэй” хэмээн загнасан байна. Ингээд иргэн Г эмийг бичсэн эмчтэйгээ уулзан уудаг эмийн нь үнэ өөрчлөгдсөн эсэх талаар тодруулахад “элэгний эмчилгээнд хэрэглэж байгаа эмүүдийн үнэ нэмэгдээгүй. Хэрэв нэмэгдсэн бол албан ёсоор эмчлэгч эмч нарт мэдэгдэх ёстой. Надад ямар нэгэн мэдэгдэл ирээгүй учир би таниас гадна уг эмийг уух шаардлагатай бусад өвчтөндөө эмчийн тодорхойлолтыг үндэслээд эрүүл мэндийн даатгалаараа 210 мянган төгрөгөөр хямдарч 135 мянган төгрөгөөр авах ёстойг сануулаад гаргадаг. Хэрэв эмийн үнэ нэмэгдсэн, 135 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж байгаа бол тухайн эмийн сангийн кассчин, худалдагчийн ёс зүйгүй үйлдэл мөн. Тиймээс та өөр эмийн сангаар буюу Халдварт судлалын үндэсний төвд байрлах салбараар нь үйлчлүүлээрэй. Ганцхан эмийн сангаар зарж байгаа болохоор нэг биш ийм байдал гараад байгаа” хэмээн учирласан байна.

Ингэхэд, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хүний зовлонг бизнес болгож байгаа чинь багадаад амьдралаа яая гэж байгаа жирийн иргэдийн халаасыг нэмж сэгсрэх гэж оролдохоо байчихвал яасан юм, Моносынхоон. Элэгний, вирусийн эмчилгээ хийлгэж байгаа хэн боловч маш их хэмжээний зардал байнга гаргаж байдгийг бид мэднэ. Гэр бүлийн төсвийнхөө багагүй  хувийг эмчилгээнд зарцуулж байгаа өрх гэрийн, жирийн иргэдийг хуулийн дагуу эдлэх эрхийг нь эдлүүлчихвэл яасан юм, Л.Эрдэнчимэг босс оо…

Сэтгүүлч С.Баяр

Сэтгэгдэл үлдээх

4 thoughts on “С ВИРУСИЙН ЭМИЙН ҮНИЙГ САНАСАН ЗОРГООРОО НЭМЭХ ЭРХ МОНОСТ БАЙГАА ЮУ”
  1. Zovlon ihdhed lam zoolno hedeg shig emiin sanguud durtai vneeree em zarj heterch baina arai mashi ih vnetei

  2. xunii zovlongoor jargal xiij tsadaj mongotei boldog Xurmen, Monos emiin sanguudiig shalgadag gazar baidag bolovuu

  3. энэ балиар авгай бүх тэндэр авна,шуналын тулам юмаа,одоо хавар болоод нөшөө нэг настай хогийн цэцгүүдээ шахаж чадахгүй байлгүй

  4. Yugaa ch medku yum bichhiimdaa harin ch yamar ch ashuggui mash ih munguur avch niigmiin uhansruin hureend uneer ni hudaldaj bga 0 tugrugnii ch ashiggui. Deerees ni niigmiin daatgaliin hungulult geed irgeded hyamd uneer avah bolomj olgoj bhad muulj l bdag

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.